ACTIVIDAN - шинжлэх ухааны судалгаанууд



Олон төрлийн хүнд өвчний үед Фукоиданыг хэрэглэн эмчилгээний маш өндөр үр дүнд хүрч байсан нь эрдэмтэд, мэргэжилтнүүд болон олон тооны хэрэглэгчидийн анхаарлыг энэ полисахаридад хандуулахад хүргэсэн байна. Эрдэмтдийн зүгээс байгалийн гаралтай энэ бодисын эмчилгээний чанар, биологийн идэвхийг анхааран судалж байсан нь олон тооны клиникийн болон шинжлэх ухааны судалгааны хэвлэмэл материалуудаар батлагддаг юм.

Фукоиданыг судалсан эрдэм шинжилгээ судалгааны үр дүнгийн тухай бодит материалыг та бүхэн Oxford Journals, PubMed, Science Direct болон NPO Fucoidan гэсэн сайтуудаас үзэж танилцаж болно.



ScienceDirect олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны материалын интернет цуглуулгын том баазуудын нэг. Энэ онлайн цуглуулгад эрүүл мэнд, техник, шинжлэх ухааны чиглэлийн 2000 гаруй мэргэжлийн ном, сэтгүүлүүд бэлэн байдаг. ScienceDirect-аас та Фукоиданы гайхамшигтай эмчилгээний чанар болон бүтцийн талаарх тодорхой зураглал өргөн мэдээлэлийг авах болно.

PubMed , Анагаах ухааны болон MEDLINE-ны биоанагаах ухааны холбогдолтой 21 сая гаруй ном сэтгүүл, онлайн номыг багтаасан үнэ төлбөргүй сайт бөгөөд эндээс та Фукоидантай холбоотой 1000 гаруй судалгаа шинжилгээний материалтай танилцаж болно. Фукоиданы талаар та тодорхой мэдээлэл авахын тулд хайх хэсэг дээр сонирхож байгаа асуудлынхаа түлхүүр үгийг оруулахад л хангалттай.

Oxford Journals, Маш олон тооны ШУ-ны байгууллагуудтай хамтран ажилладаг, хамгийн алдартай шинжлэх ухааны судалгаа, нээлтүүдийг хэвлэн нийтэлдэг олон улсын том хэвлэлийн газар. Энэ хэвлэлийн газрын онцлог нь гэвэл чанартай сайн судалгаануудыг хэвлэн нийтэлж өргөн олонд чөлөөтэй хэлбэрээр танилцуулдагт оршино. Oxford Journals-аас та Фукоиданы гайхамшигтай эмчилгээний чанаруудыг судалж баталсан 90 гаруй судалгааны материалын талаарх мэдээлэлийг үзэж болно.

NPO Fucoidan , Японы Фукоидан судалгааны төв /Ашгийн бус байгууллага /. Уг байгууллага нь Хүний бие органзмыг эсийн төвшинд цогцоор нь эмчилдэг Фукоиданы гайхамшигт чанаруудыг бие даан судалдаг. Энэ байгууллагын архивт Фукоиданы хүний дархлааны системд үзүүлдэг нөлөөллийн талаарх судалгаануудын материал байдаг. Түүнчлэн энд Фукоиданы маш сонирхолтой 18 шинж чанарын тухай болон зарим төрлийн өвчний эмчилгээнд ашигласан тухай баримтуудтай танилцаж болно.



VIMGRACE © 2024 All Rights Reserved.